Олимпийн наадмын бүтээлч захирал Сасаки эмэгтэй уран бүтээлчийн тухай бүдүүлэг үг хэлснийхээ улмаас огцорлоо

Токиогийн Олимпийн наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах бүтээлч захирал Хироши Сасаки нэр хүндтэй эмэгтэй уран бүтээлчийг гутаан доромжилсон өнгө аястай сэтгэгдэл хэлснийхээ улмаас албан тушаалаасаа огцорч байна.

Тэрээр алдартай од Наоми Ватанабид Олимпийн наадмын нээлтэнд “Олимпиг” гэх сегментээр гахай шиг хувцаслаад цэнгэлдэхэд бууж ирэх санал дэвшүүлсэн нь ил болсны улмаас өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч, албан тушаалаасаа буулаа.

Тэрбээр “Би санаагаа илэрхийлэхдээ маш зохисгүй, бүдүүлэг зүйрлэл ашигласан байна. Наоми Ватанаби болон үүнээс болж тавгүйтсэн хүн бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя” хэмээжээ.

Өнгөрсөн сард мөн л Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори “эмэгтэйчүүдийг яриад л эхэлвэл зогсохоо мэддэггүй” гэж хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, огцорсон билээ.

One thought on “Олимпийн наадмын бүтээлч захирал Сасаки эмэгтэй уран бүтээлчийн тухай бүдүүлэг үг хэлснийхээ улмаас огцорлоо

  1. Нарколог на дом в Балашихе нужен, когда человек после алкоголя, запоя, отравления, абстинентного синдрома или употребления наркотиков не может самостоятельно восстановиться и нуждается в медицинской помощи. Вызов врача на дом позволяет быстро оценить состояние пациента, провести осмотр, подобрать препараты, назначить лекарства, поставить капельницу и определить, возможно ли лечение в домашних условиях или требуется госпитализация в стационаре.
    Получить дополнительную информацию – частный нарколог на дом

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *