Какурюу М.Ананд зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайд, УИХ-ын даргыг урив

Read Time:31 Second

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд дөрвөн жилийн дараа эх орондоо ирсэн байна.

Какурюу М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглосон бөгөөд 2021 оны гуравдугаар сард зодог тайлжээ.

Тэрбээр “Зодог тайлсан сумочин үс авах ёслол хийдэг. 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сумогийн замналаа өндөрлүүлж, энэ оны зургаадугаар сарын 3-нд Токио хотод зодог тайлах ёслолоо зохион байгуулна” хэмээгээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ёслолын урилгаа өнөөдөр гардуулан өгчээ.

Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг” гэдгийг онцолж байв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

120 thoughts on “Какурюу М.Ананд зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайд, УИХ-ын даргыг урив

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *