Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмнэ

Засгийн газраас 2023 оны долоодугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмж байгаа.

Ингэхдээ цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг 10%-аар нэмэх бол 486,000 ахмадын тэтгэврийн зөрүү арилгахаар тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж салбар яамны сайд нар мэдээлсэн юм.

Ахмадууд тэтгэврээ хэрхэн нэмэгдэж байгааг www.ndaatgal.mn сайтад хандан шалгах боломжтой. Сайтын “Өндөр настны тэтгэвэр тооцох” хэсэгт мэдээллээ оруулаад Бодох товчийг дарахад тэтгэврийн өөрчлөлтийн хэмжээ харагдах юм.

7 thoughts on “Ахмадуудын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *