ҮЕРИЙН УСАНД УРССАН ХОЁР ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Аглаг бүтээлийн хийд” орчимд  Бороо голын үерийн усанд 10 гаруй автомашин боогдсон, урссан дуудлага өчигдөр буюу 21-ний өдрийн 22:50 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Аврах анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид үерийн усанд боогдсон, урссан 10 автомашиныг татан гаргаж, 14 хүн /үүнээс 3 хүүхэд/-ийг авран хамгаалжээ.

Үерт урссан 2 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *