Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.
2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
👉Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
👉Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх
👉Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.
Боловсролын ерөнхий газар
E-Mongolia
Нийслэлийн Боловсролын газар
Боловсролын Mэдээллийн Tехнологийн Tөв

https://speedapps.es/
¿Estás buscando soluciones de constructores pwa no-code, te presentamos SpeedApps. Es una web pensada para proporcionarte las mejores soluciones. Conoce más detalles hoy mismo.