Багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын болон дотоодын сургуульд магистрт суралцах багшийн сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газар хариуцахаар болж байна

Боловсролын шинэ сэргэлт чуулган өнөөдөр UG Arena-д болж байна.

Үүнд боловсролын салбарын багш, ажилтнууд, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүд хамтран тус салбарын шинэчлэл, шинээр батлагдан гарсан багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан илтгэлдээ энэ тухай танилцуулсан байна.

2030 он хүртэл багш мэргэжил эзэмшиж буй бүх оюутны сургалтын төлбөрийг төр хариуцахаар болж байгаа бөгөөд гадаадад суралцах, англи хэлний цахим мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд төр дэмжинэ гэжээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сайн эмч, Сайн инженер, сайн цагдааг зөвхөн сайн багш бэлддэг. Тиймээс аль нэг мэргэжил, аль нэг салбар багштай барьцах эрх байхгүй.

Монгол Улсад багш бэлтгэх тогтолцоог шинэчилж байгаа. Дурын хөтөлбөрөөр багш бэлтгэхийг хуулиар таслан зогсоож, бүх хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *