Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх төрийн үйлчилгээг киоск машинаас авах боломжтой болжээ
2023.9.18
Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх төрийн үйлчилгээг киоск машинаас авах боломжийг бүрдүүлсэн гэж Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Н.Учрал:
“ Тээврийн хэрэгслийн гэрчилгээг солих, үрэгдүүлэх, дахин авах, тээврийн хэрэгслийг шилжүүлэх үйлчилгээнүүд нь төрийн үйлчилгээнүүдийн хамгийн түгээмэл үйлчилгээнүүд юм. Есдүгээр сарын 15-наас автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж E-Мongolia системд байршуулсан.
E-Мongolia системд авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.
Төрийн мэдээллийн Хур систем дээр 650 гаруй мэдээллүүд байгаа. Иргэний зөвшөөрснөөр төр ашиглаж, боловсруулж, шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэхдээ хэн нэгнээс бичиг баримт шаардахгүй байдгийн адилаар энэ мэдээллүүдийнхээ үр дүнд авто тээврийн хэрэгслийг эхний байдлаар сервесийг нь гаргаад нийт 10 киоск дээр авто тээврийн хэргэслийн нэрийг оруулаад шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.
Төрийн үйлчилгээний цэгүүд улсын хэмжэнд 125 газар байгуулагдсан.
Олон улсын худалдааны төв, Да хүрээ зах зэрэгт байршиж байгаа. Аймаг орон нутгуудад бас бий. Хурдан цэгийн оператор дээр ирээд тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлэх бололцоо бүрдэж байна.
Дараа бид E-Мongolia апплейкэйшнээр дамжуулаад шууд нотариатын гэрээгээ татаж аваад авто тээврийн хэрэгслээ шилжүүлэх боломж бүрдүүлнэ.
Дата төв дээр 10 гаруй жил хэрэглэгдэж байгаа ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршил дээр байршуулсан. Төв шуудан, Да хүрээ зах зэрэг хамгийн олон иргэн үйлчлүүлдэг цэгт байршуулсан.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
ЗӨВ
ХАХА
ХӨӨРХӨН
ГАЙХМААР
ХАРАМСАЛТАЙ
ТЭНЭГЛЭЛ
БУРУУ
Students who have privacy concerns about drug screening
can address them with the college. We analyzed the impact of college drug testing
on student behavior and academic performance.
The opinion section provides different viewpoints on various issues.
Structured data markup enhances SEO visibility.