18-р сургуулийн хэсэг хүүхдүүд хордлогын шинжтэй ЭХЭМҮТ-д хүргэгджээ
Өчигдөр буюу 10-р сарын 12-ны өдөр 18 -р сургуулийн 6в ангийн хүүхдүүд 2-р ээлжийн 3-р цагаас дотор нь эвгүйрхсэн тул 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэсэн. Эдгээр хүүхдүүд өмнө нь түрээсийн байранд хичээллэж байхад хордлогод орж байсан хүүхдүүд юм.
Энэ өдөр түрээсийн байранд биш үндсэн сургуулийн байранд хичээллэж байсан. Одоогийн байдлаар 3 хүүхдийн биeийн байдлыг харж хэвтүүлэн, бусад хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байдалтай байна.
Жич: Түрээсийн байранд хордсон талаарх албан дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна. Ажлын хэсэг Шүүх шинжилгээний ерөнхий газрын хариуг хүлээж байна.
