ЕMongolia-д  хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс суулгаж, хүүхдийг гэнэтийн аюул ослоос хамгаалах боломжтой болжээ

ЦХХХЯ-аас ЕMongolia-д  хүүхэд хамгааллын Ekids шинэ цэ хөгжүүлж байна. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой.  Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулна.

Үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, Ондо компаниудын дэмжлэгтэйгэар E-Mongolia, Ekids ашиглахад дата хэрэггүй боллоо. Үүрэн холбооны компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болжээ.

Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм. Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн түвэгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах ийм шийдэл боловсруулсан байна. Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгисөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах технологийн шийдэлтэй.

 

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах хүсэлт илгээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *