Өмнөд Солонгосын визэнд дарлуулсан Монголчууд
БНСУ-ын визний мэдүүлгийн материал авдаг төлөөлөх 10 гаруй газруудад өдөрт 800-900 хүн виз мэдүүлдэг гэж тус улсын элчин сайд Ким Жун Гу саяхан албан ёсоор мэдээлсэн байдаг.
Зөвхөн өдөрт л нэг хүний албан ёсны виз мэдүүлгий хураамж 57000 төгрөг + орчуулга, нотариатын зардал 150 000 төгрөг болдог. Ингээд барагцаагаар 1 хүн солонгос улсын аялалын визний материал бүрдүүлэхэд 200 000 төгрөг зарцуулдаг. Өдөрт багадаа 180 сая төгрөгийг монголчууд визний материал бүрдүүлэлтэнд өгч байна. Үүнийг сараар жилээр үржүүлээд үзээрэй. Монголчууд сард хагас тэрбум төгрөгийг дарагдах эсэх нь тодорхойгүй Солонгосын визний материал бүрдүүлэлтэнд зарцуулж байна. Виз мэдүүлэг өгөхдөө пасспортоо хамт өгөөд 70 гаруй хоног хүлээнэ. Тэр хугацаанд иргэн гаднын ямар ч улс руу хаашаа ч явах боломжгүй. Сүүлийн үед хүсэлт өгөөд паспортоо авдаг журам бий болсон ч “пасспортоо авчихвал виз татгалзах вий” гэсэн айдас дагаастай болохоор тэр бүр хүн хүсэлт гаргадагүй. Материалаа эся-ны виз зуучлах газар өгсөн хүн 70 хоног хүлээнэ. 10 хүний 3-ынх нь виз л гарна. Татгалзсан шалтгаан бүрхэг. Тодруулахад, “Аялалын зорилго тодорхойгүй” гэсэн ганц жижүүрийн үгийг хэлнэ. Ихэнх нь ажил хийх гэж солонгосыг зорьдог нь үнэн ч тэнд сурч ажиллаж байгаа ах дүүс үр хүүхэдтэйгээ уулзах гэсэн, эмнэлэгт үзүүлэх гэсэн, жижиг бизнэс хийх гэсэн, мэдээж аялах гэсэн түмэн зорилготой л хүн байгаа. Тэдгээр хүмүүс уаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө хохирч үлддэг. Тэгвэл зорилгыг нь сайтар шалгаж тодруулаад визийг нь дарах хэрэгтэй. Эсвэл ийм тодорхой зорилгогүй байна таны материалыг авахгүй гэж хэлэх ёстой. Улаан цайм мөнгөний цэвэрхэн луйвар явагдаад байна.
Виз гарсан хүмүүсийг солонгосын хил дээр саатуулна. 10, 20-иор нь нисэх буудлынхаа саатуулах байранд чихэж байлгаж байгаад онгоц дүүрэхээр Монгол руу нь буцааж ачдаг гэж байгаа. Аль ч улсын визтэй хүнийг хилийн албаныхан шалгаж тухайн хүнийг нэвтрүүлэх эсэхээ шийддэг. Виз бол хилээр гарах баталгаа мөн ч гэсэн заримдаа биш. Шалгаж штамб дардаг. Гэвч БНСУ-ын хилийн шалганыхан Монголчуудыг арай л дээрэлхэж байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү. Визтэй хүмүүсийг онц шалтгаангүйгээр хил дээрээс 10, 20-иор нь онгоц дүүргээд буцаах нь доромжлол. Монголчууд олноор зорчдог Японы ЭСЯ үлгэр жишээ юм билээ. Үүнээс санаа авахгүй л биз дээ. Мөнгөний урсгал зогсох болохоор. Нээрээ бас л Монголчуудаар тоглож тохуурхаж байгаам шүү. Энэ бүхнийг тоодог эрх мэдэлтэн ч алга, иргэд ч хэл ам хийхгүй, мөнгөө урсгасаар л…
Average Rating