Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор тарваганы махны 86 удаагийн шалгалтаар 294 ширхэг тарваганы мах илрүүлжээ

Read Time:33 Second

Нийслэл рүү тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завдсан зөрчлүүдийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцов

Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийв.
Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүллээ. Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулсан.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *