Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулаад байнаХугацаат цэргийн алба хаагчдын бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийн талаарх бодит байдлууд
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулаад байна.
Илтгэлийг ЭНД дарж үзэх боломжтой.
КЕЙС-1
…Олон хүн дотор янз янзын нөхөд бий шүү дээ. Зарим нэг байгаа байдал нь цаанаасаа нэг зэвүүн нөхдийг цэргийн хүн чинь нэг тийм сүр үзүүлэх гэж, хатуу юм үзүүлчих гээд байдаг хандлага гаргадаг шүү дээ. Тэр утгаараа зоддог, нүддэг юм байдаг. Салаан захирагчаар заставт байхдаа би өөрөө бас яг тийм үзэл, хандлагатай байсан. Жишээ нь бусдыг уруу татаад архи уучихдаг, нэг нөхрийг хүнгүй газар аваачиж байгаад даргаас нь нууж байгаад зоддог л байсан. Согтуу архи уучихсан баригдвал даргад хэлэхгүйгээр гавлаж байгаад ус цацаад архийг нь гартал суниалгаад дэглэж л байсан. Гэхдээ тэр үеийн цэргүүдийг бодвол одоо гайгүй болчихсон байх аа…(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
КЕЙС-2
…2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч … нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч …хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан. (Зэвсэгт хүчний … дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)
КЕЙС-3
…Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “…миний гар урд өдөр нь хавдсан байсан”…харуулын даргад “… даргаа миний гар өвдөөд байна би застав руу буцъя, та заставаас бүлэг дуудаад өг, миний бие болохгүй байна…” гэж хэлсэн. Дарга тэрийг сонсоод уурлаж харуулын байрны том өрөөнд хоёр АКМ маркийн буу ил байдаг байсан тэрийг аваад намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон.
Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, ташаан толгой руу цохисон. Тэгээд би өвдөөд уйлсан. Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон … нэг магазин сум өгсөн….. би хоёр бай буудаж үзсэн… айгаад намайг зодох нь гэж бодсон… нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан…”…. Хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй…(Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн … дугаар шийтгэх тогтоолоос)
Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй
КЕЙС-4
…Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг… Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно… цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй… Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ.
Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч амаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө… Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна. (ЗХ-ний …дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)
КЕЙС-5
…Манай дарга нар ч их бүдүүлэг, ёс суртахуунгүй шүү дээ… бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог… (Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
КЕЙС-6
…2019 оны … дугаар..-ны өдөр Хилийн цэргийн … дугаар ангийн … дугаар заставт …… гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. …гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яах вэ үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан. (Прокурорын … дугаар тогтоол)
КЕЙС-7
…Зэвсэгт хүчний… дугаар анги, “…байлдагч …-ийн ар гэрээс шилжүүлсэн 50,000 төгрөгийг хувийн дансаар авсан, түүнийгээ хувьдаа хэрэглэж 2021 оны … дүгээр сарын… -ний өдөр захисан эд зүйлийг нь буцаан авч өгсөн гэх тайлбарыг өгсөн….(ХЭҮК-ын хяналт шалгалтын илтгэх хуудас….)
Орой болгон миний эм болно шүү гэдэг
КЕЙС-8
…Зэвсэгт хүчний … дугаар анги “…чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батарей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн. Түүнийг засуулах 80,000 төгрөг байхгүй тул чадаагүй, зодуулахаас айсан учраас ангийн байрлалд эргэн ирээгүй явсан…. улмаар 2015 оны…дүгээр сарын…-ны өдөр сургуулиас компьютер хулгай хийсэн гэмт хэрэгт холбогджээ. (Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
КЕЙС-9
….Хилийн цэргийн дугаар анги…. Ер нь бол хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авсан. Яах гэж байгаа юм бэ гэхээр “хэрэг байна” л гэдэг байсан. Миний хүү тамхи татдаггүй. Бид хөдөө мал дээр байдаг хүмүүс учраас ах, дүү нартаа хэлж байж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Одоо би мөнгө шилжүүлж байсан баримтаа цуглуулах санаатай байна. Миний санаж байгаагаар цэрэгт очоод удаагүй байхдаа 40,000 төгрөг авсан. Мөн цагаан сараас өмнө ах дүү нараасаа маш олон удаа мөнгө нэхсэн байсан. (ХЭҮК-оос гэмт хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчийн ар гэртэй нь хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
КЕЙС-10
…Зэвсэгт хүчин…“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан… Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан” (2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс) …Хилийн цэрэг…. намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд намайг тонгой гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан… 22:00 цагийн үед. (Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
КЕЙС-11
..Зэвсэгт хүчний анги … 2021 оны … дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй…. (Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын материал) ..Хилийн цэргийн … дүгээр ангийн заставын нэр бүхий 3 алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 7 алба хаагчийг 2020 оны…сараас 2021 оны …. сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн…(Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан гэмт хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчтай хийсэн ярилцлагаас)..Зэвсэгт хүчинд … Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн. (Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
Дарга нар ар гэртээ гаргасан уур бухимдлаа ажил дээр ирж бидэнд гаргадаг
КЕЙС-12
…Дарга нар ар гэртээ гаргасан уур бухимдлаа ажил дээр ирж бидэнд гаргах, шалтгаангүй жижиг зүйл дээрээс уурлан бухимдаж биеийн тамирын дасгал сургуулилалт удаан хугацаагаар хийлгэх, номхон зогсоох, нойрноос хасах зэрэг дүрмийн бус үйлдэл гаргаж, уур бухимдлаа бидэнд гаргадаг. (Социологийн судалгааны тайлангаас)
КЕЙС-13
…. Цэргийн алба хаах насны иргэд оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдах болсноос гадна цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн хааж байгаагаас шалтгаалан хугацаат цэргийн албанд мэдлэг, боловсрол, бие бялдар ялангуяа зан төлөв, хүмүүжлийн доголдолтой залуучууд ихээхэн ирж байна… Энэ нь цэргийн албаны дүрмийн бус зөрчил гарахад тодорхой хэмжээнд нөлөөлж байна. (Зэвсэгт хүчний анги, салбарын захирагч, офицеруудтай хийсэн ярилцлагаас)
КЕЙС-14
….Хилийн цэргийн … дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь 2015 оны …дүгээр сарын 6-ны өдрийн өглөө ангийн цэргийн бие засах газар мяндсан утсаар өөрийгөө боомилж нас барсан…. Тангаргийн баяраар аав ээж ирсэнгүй, хал цэрэг ах нар суниа гээд дээрэлхээд байна … бичиг үсэг мэдэхгүй, гэрээ санаад байна гэдэг. (Прокурорын … дугаар тогтоол)
КЕЙС-15
…Цэрэгт байхад өргөдөл, гомдол гаргах юм бол ахлагч, офицерууд үздэггүй, хэрэв өргөдөл, гомдол гаргах юм бол өөртөө дайсан бэлдэж байна гэсэн үг. Одоо гэртээ эсэн мэнд ирснээс хойш элдэв юм яриад яах вэ дээ. Манай ахлагч, офицерууд гэртээ хариад гэрийнхээ хаалгаар орсон цагтаа л ард болсон гэж бодоорой гэж хэлдэг байсан. (2019 онд хугацаат цэргийн алба хаасан иргэнтэй хийсэн ярилцлагаас)
Судалгаануудаас дүгнэхэд цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хугацаат цэргийн таван алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна хэмээн ХЭҮК дүгнэжээ.
277 СЭТГЭГДЭЛТЭЙ
|
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
according to the author and journalist Melissa Mohr,holiday greeting messages have become badges of political identification.人形 エロ
ラブドールの件に関してはむしろ増える可能性すら考えられるし、セックス ロボットそもそもラブドールはドール愛好家に購入されることもある位、その価値はとても広い意味を持ってると思う。
That is definitely why our web page materials discount life-lengthy good love dolls made to えろ 人形give you fantasy intercourse providers and to function a companion in your lifetime.
what else does the failed narcissist have but rage?Don’t get me wrong,ラブドール エロoften there is a legitimate thing to be upset about.
On the other hand, these updates are typically expensive, えろ 人形so if you’re not serious about them, you could possibly favor SRSD for its head range.
ダッチワイフmaking the article not only informative but also stimulating.Your style of writing and the depth of your insights are truly impressive.
if it’s their first time having period sex with a particular partner, ラブドール sexor if it’s their first time having sex with their partner.
一体型のラブドールは挿入部が取り外せないタイプ、セックス ロボット分離型のラブドールは挿入部が取り外せるタイプです。
The choice between silicone and TPE is pivotal,ドール オナニー each material bringing its unique qualities to the forefront.
Lacking a conscience or any kind of remorse,ラブドール 中古much like Robert Hare’s psychopath,
most expectant mothers have to go to work—and sex work,I would argue,ラブドール えろ
på grund af denne vidunderlige læsning !!! Jeg kunne bestemt virkelig godt lide hver eneste lille smule af det, og jeg
Tak Hej der til alle, det indhold, der findes på denne
If you give your baby a bottle,エロ い コスプレalways hold the bottle and your baby while they’re feeding.
エロドールAlso,the therapist may fail to recognize that it
Some medicines for treating stomach upsets and travellers’ diarrhoea aren’t suitable during pregnanAlways check if tap water is safe to drink.コスプレ エッチIf in doubt,