Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн хамт олон ХСҮТ-ийн мэс заслын багийнхантай хамтран анх удаа элэгний хавдрын мэс заслыг амжилттай хийжээ

Read Time:42 Second

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн хамт олон ХСҮТ-тэй ЭЦНБМСТ-ин эрхлэгч Г.Үнэнбат ахлагчтай баг бүрэлдэхүүнтэй хамтран “Элэгний баруун дэлбэнгээс хавдартай хэсгийг тайрах мэс засал”-ыг анх удаа дүүрэгтээ амжилттай хийлээ.

Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн байгаа ба цаашид гам, дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай юм.

Энэхүү мэс заслыг дүүрэгтээ хийж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, иргэд цаг алдалгүй, хүндрэл чирэгдэл, хүлээгдэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүрэгтээ авч чадаж буйгаараа давуу талтай юм.

Энэхүү томоохон хагалгааг дүүрэгтээ хийж эхлэх зорилгын хүрээнд ЭМТ-ийн удирдлагын зүгээс элэг, цөсний хавдрын мэс заслын эмч, сувилагчийг багаар нь бэлтгэж, шаардлагатай багаж хэрэгслийг урьдчилан бэлтгэж, нөөц, чадавхаа бэхжүүлээд байсан юм.

Тодруулбал,  дүүргийн хэмжээнд 346 хүн хавдрын хяналтад байгаагаас хамгийн их нь буюу 23.5 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.

Цаашид энэхүү хагалгааг бие даан хийж, хавдрын мэс заслыг дүүрэгтээ нутагшуулахад бүрэн боломжтой боллоо.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

111 thoughts on “Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн хамт олон ХСҮТ-ийн мэс заслын багийнхантай хамтран анх удаа элэгний хавдрын мэс заслыг амжилттай хийжээ

  1. Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *