
БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч “Yutong Bus” компани 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн
Хотын даргын орлогч П.Сайнзориг автобусны тендертэй холбоотой асуудлаар /2023.12.01/ мэдээлэл хийсэн.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар захиалагчийн тендэрийг зохион байгуулахаар Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо та бүхэнтэй хамт 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нд олон улсын тендерээ зарлаж, нээсэн. Уг тендерт таван аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн 27.5 зүйл заалтаар таван оролцогчоос дөрөв нь бидний тавьж байгаа техникийн шаардлагад нийцээгүй гэсэн шийдвэр гарч, нэг оролцогчийг шалгаруулсан. Тэр бол БНХАУ-ын энэ чиглэлийн автобус үйлдвэрлэгч “Yutong Bus” компани 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус нийлүүлэх сана ирүүлсэн.
Амжвал шинэ ондоо нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Хятадын “Yutong Bus” компани анх батлагдсан төсөвт өртгөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар байна. Бид энэ тендер дээр гомдол мэдээлэл гараагүй бол шинэ ондоо багтаж, 300 автобус худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн хямд үнэтэй автобус худалдаж авсан гэдэг зүйлийг ярих боломжгүй.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Эцэслэн гэрээ байгуулаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид ч мэдэх боломжгүй. Хөндлөнгийн байх ёстой. Нийслэлийн зүгээс хяналт тавьж байгаа. Үйлдвэрлэсэн он нь 2023 он байх ёстой гэдэг шалгуурыг тавьсан. Хууль дүрэм стандартын шаардлагын хувьд холбогдох хуульд нийцсэн байх ёстой, зөв талдаа хүрдтэй байх.
Багтаамжийн хувьд суудлын тоо 26-30 үүн дээр нэмэх нэг, зогсоод явах зорчигчийн тоо 50-иас дээш буюу нийт 80-аас дээш багтаамжтай байх ёстой.
Уртын хувьд 10-11 метр. Нэмэх, хасах 0.5 см байж болно гэж заасан. Өндөр 3.3 метр. Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй, хөдөлгүүн Евро-5, босоо байрлалтай, хөдөлгүүрийн эзэлхүүн 8400сс байх ёстой. Мөн -45 градуст хөлдөхгүй, нэмэлт агаар халаагч, хуурайшуулагчтай байх ёстой. Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээтэй байх, 1-3 гишгүүртэй, автобуст гэмтэл гарах үед жолоочид мэдээлэх системээр тоноглогдсон байх ёстой гээд 28 багц шаардлагыг тавьж байгаа. Баталгаа нь хоёр жил гэсэн байна. Үйлдвэрлэгч үүнээс илүү баталгааг өгч болно гэв.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.