АТГ: Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга Ө хууль зөрчсөн нь тогтоогдсон
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 724 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 376 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 348 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн нь тогтоогдсон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга “Ө”-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Төрийн албан тушаалтны ХАСХОМ шинэчлэн гаргах ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт 1311 мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
More Stories
2025- 01-01-ний 01.00 цаг хүртэл Жолооны үнэмлэх захиалах үйлчилгээг түр хаав
ЦХИХХЯ: 2025 оны 1-р сарын 1-ний 01.00 цаг хүртэл Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээг түр хаасныг мэдэгдэж байна. Төсвийн тухай...
Гэрт нь буйдан шатаж, түймэр гарснаар орон сууцнаас 145 хүнийг аврагчид гаргажээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан....
УИХ өнөөдөр 10:00 цагт олон жил гацсан төслүүдийг хэлэлцэж эхэлнэ
Засгийн газраас хэрэгжүүлэх уран олборлох, төмөр замын холболт гэсэн томоохон төслүүд олон жил гацсаны эцэст хэлэлцэгдэхээр болжээ. УИХ төсөлтэй холбоотой...
Ирэх онд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон...
Солонгос аялагчыг 2 сая 880 мянган воноор Монгол компани залилжээ
Өмнөд Солонгосын нэгэн аялагч Монгол руу аялаж үзэхээр Солонгосчуудын хамгийн их хэрэглэдэг Naver-ээс Монголын нэгэн аялалын компанитай холбогджээ. Тэрбээр багц...
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлууд хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэллээ. 📌Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын...
Average Rating