Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзав
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаа татгалзаж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч М.Очбадрах
