Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Гарамжавыг баривчлах зөвшөөрөл олгожээ

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.05.29 №2024/ШЗ/441
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.28 №16

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 45 минутад сэжигтэн Ц.Гарамжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 22 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч М.Очбадрах

3 thoughts on “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Гарамжавыг баривчлах зөвшөөрөл олгожээ

  1. Публикация посвящена жизненным историям людей, успешно справившихся с зависимостью. Мы покажем, что выход есть, и он начинается с первого шага — принятия проблемы и желания измениться.
    Смотрите также… – Нарколог на дом в Муроме

  2. Этот информационный материал подробно освещает проблему наркозависимости, ее причины и последствия. Мы предлагаем информацию о методах лечения, профилактики и поддерживающих программах. Цель статьи — повысить осведомленность и продвигать идеи о необходимости борьбы с зависимостями.
    Дополнительно читайте здесь – капельница от похмелья в Мытищах

  3. В данной статье мы акцентируем внимание на важности поддержки в процессе выздоровления. Мы обсудим, как друзья, семья и профессионалы могут помочь тем, кто сталкивается с зависимостями. Читатели получат практические советы, как поддерживать близких на пути к новой жизни.
    Следуйте по ссылке – частную наркологическую клинику

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *