Гадаадад буй Монголчууд өнөөдрөөс эхлэн сонгуулиа өгч эхлэв

Read Time:1 Minute, 55 Second

Гадаадад буй монголчууд зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд тухайн улсынхаа цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө

Гадаадад байгаа Монгол Улсын иргэд УИХ-ийн сонгуульд саналаа өгч эхэллээ. Гадаад улсад оршин сууж буй монголчууд УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгнө.

Монгол Улс 37 улсад төлөөлөгчийн газартайгаас 34 улсад оршин сууж буй 13 мянга 95 иргэн УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн юм. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо гурав дахин нэмэгджээ.

Энэ удаагийн сонгуульд саналаа өгөхөөр БНСУ-аас хамгийн олон буюу 2983 иргэн, АНУ-аас 1862 иргэн, Японоос 1441 иргэн бүртгүүлсэн бол Австралиас 1282 иргэн бүртгүүлсэн байна. Харин Египет болон Кувейт улсаас хамгийн бага буюу тус бүр 12 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. УИХ-ын сонгуульд саналаа өгөх монгол иргэдийг амьдарч буй хотоор нь харвал БНСУ-ын Сөүл хотоос хамгийн их буюу 2656 хүн, Австралийн Канберра хотоос 1282 хүн,  Японы Токио хотоос 1177 хүн, АНУ-ын Вашингтон хотоос 659 хүн, ХБНГУ-ын Берлин хотоос 631 бүртгүүлсэн аж.

Сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчдын 50 орчим хувийг 20-39 насныхан эзэлж байна.  Тухайлбал: 13 мянга 95 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаагаас 2415 нь 20-24 насныхан, 2190 нь 25-29 насныхан, 2080 нь 30-34, 1921 нь 35-39 насныхан байгаа бол 70 ба түүнээс дээш насны 104, 65-69 насны 134 иргэн бүртгүүлсэн нь хамгийн цөөнд тооцогдож байгаа юм. Харин анх удаа саналаа өгөх гэж буй 18-19 насны 687 иргэн бүртгүүлээд байгаа аж.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн УИХ тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байхаар хуульчилсан юм. Хуульд заасан боломжийн хүрээнд зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 23-ныг дуустал буюу аль болох олон өдрийн хугацаа гарган өгч байгааг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар мэдээлж байв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Монгол Улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авч эхэлсэн бөгөөд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *