БШУЯ-ны сайд П.Наранбаяр: Энэ хичээлийн жилээс бага ангийн хүүхэд харандаагаар бичүүлэхийг багш, эцэг эхчүүдэд зөвлөнө

П.Наранбаяр:

Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.
Харандаа ашигласнаар хүүхэд буруу бичсэнээ баллуурдан, хялбархан засаж, бие даан суралцаж, хөгжих боломжтой.

6 настай сурагчдын гарын сарвууны хөгжлийн онцлог, олон улсын туршлага, ач холбогдлыг харгалзан үзвэл харандаа нь бичихэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой. Хүүхэд алдаанаасаа айдаг биш засдаг, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжуудыг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана.

Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл бий. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд Улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Харин Германд хүүхэд алдаа гаргахаас санаа зовдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд харандаагаар бичих, зурах зэрэг суурь чадварыг сайн эзэмшсэний дараа аажмаар үзэг хэрэглүүлдэг байна.

11 thoughts on “БШУЯ-ны сайд П.Наранбаяр: Энэ хичээлийн жилээс бага ангийн хүүхэд харандаагаар бичүүлэхийг багш, эцэг эхчүүдэд зөвлөнө

  1. Great info. Lucky me I ran across your website by accident (stumbleupon). I’ve bookmarked it for later!

  2. This is a topic that’s close to my heart… Many thanks! Exactly where can I find the contact details for questions?

  3. Aw, this was a really nice post. Taking the time and actual effort to create a really good article… but what can I say… I procrastinate a lot and never manage to get anything done.

  4. A motivating discussion is worth comment. There’s no doubt that that you ought to publish more about this subject matter, it may not be a taboo matter but generally people do not discuss these issues. To the next! Kind regards.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *