Улаанбаатарт бороо орохгүй, +20-22 хэм дулаан байна

2024 оны 09-р сарын 17-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7…+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18…+20 градус дулаан байна.

2 thoughts on “Улаанбаатарт бороо орохгүй, +20-22 хэм дулаан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *