Хойд Солонгост залуучууд, удирдагч Ким Чен Уных шиг өргөн өмд, үсний засалтыг дууриайсан хэргээр шийтгэгдэж байна

Read Time:1 Minute, 38 Second

Хойд Солонгос залуус  Ким Чен Уны өмдийг дуурайсан хэргээр шийтгэгджээ.

“Дээд удирдагчийн хийж байгаа зүйлийг даган дууриайх нь асуудалтай” гэж The Daily NK сонинд бичжээ.

Хөдөлмөрийн намын Родонг Синмун сонин 8-р сарын 26-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Төрийн хэргийн комиссын дарга Ким Чен Ун 8-р сарын 24, 25-ны өдрүүдэд орон нутгийн хэд хэдэн үйлдвэр, барилга байгууламжид газар дээр нь зааварчилгаа өгчээ.

Их удирдагч болон БНАСАУ-ын эрх баригчид залуучуудын хувцас загварын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж Ким Чен Уны хувцас, үсний засалтыг дуурайдаг, ялангуяа удирдагчтай төстэй өргөн өмд өмсдөг залуусыг хараандаа авч эхэлжээ.

8-р сарын эхээр Чонжин хотод эхэлсэн гэнэтийн ажиллагааг Социалист эх оронч залуучуудын холбоо хэрэгжүүлж байна.

Нэрээ нууцлахыг хүссэн Хойд Хамгёнг мужийн нэгэн эх сурвалж Лхагва гарагт The Daily NK сонинд мэдээлснээр Хойд Солонгосын залуучууд бусад өмднөөс хамаагүй илүү өргөн өмдийг “дээд удирдагчийн өмд” гэж нэрлэдэг.

Ким Чен Ун болон түүний гэр бүлийнхэн зурагт, сонин дээр гарахдаа загварлаг сонголт гэж үзэн эдгээр загварыг өөрийнх мэтээр үздэг.  Кимийн өргөн өмд сүүлийн үед олны таашаалд хүрсэн тул Чонжин хотын Төмөр замын их сургууль, Чонжин Анагаах ухааны их сургууль болон Чонжин хотын бусад томоохон их сургуулийн оюутнууд үүнийг өмсөх болжээ.

Гэвч Социалист эх оронч залуучуудын холбооны байгууллагууд наймдугаар сарын эхээр өргөн өмд өмссөн залууст хатуу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд “Өмд нь дээд удирдагч шиг бие бялдартай хүмүүст сайхан харагддаг, харин жижиг биетэй хүмүүст муухай харагддаг” гэжээ.

“Дээд удирдагчийн өмд” болох  загварын өргөн өмд мөн Ким Чен Уны хэв маягийн үсний засалтыг  дуурайвал ч мөн   хатуу арга хэмжээ авна.

“Их, дээд сургуулийн оюутнуудыг  үсээ дээд удирдагчын гэж нэрлэгддэг үсний засалтаас зайлсхийж өөр хэв маягаар засуулахыг шаарджээ.

Дүрэм сахиулагчид Ким Чен Ирийг засгийн эрхэнд байх үед хүмүүсийг салхины хамгаалалт, платформ гутал өмсөхийг хориглоогүй атлаа одоо харин  Ким Чен Уны охин шиг задгай хувцас, Ким шиг өргөн өмд, савхин хүрэм өмсөхийг зогсоож байна.

Олон түмэн дээд удирдагчийн үсний засалтыг дуурайхтай  тэмцэж буйд таагүй хандаж буйгаа дотроо зөвхөн сэмхэн шивнэлдэж буй ажээ.

Эх сурвалж: The Daily NK

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *