Өмнөговь аймаг ингэний сүү боловсруулах үйлдвэртэй болжээ
Өмнөговь аймагт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амжиргааг дэмжих, “Ингэний сүүний кластерийн бодлогыг хэрэгжүүлж, сүү бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх” төслийн хүрээнд ингэний сүү боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хангах, орон нутгийн тэмээчдийг орчин үеийн технологит сургах зориулалт бүхий ингэний сүүний фермийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Өмнөговь аймгийн ЗДТГ, “SPG” ХХК-ийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан үйл ажиллагаагаа хэдийнэ тогтворжуулсан “Ингэний сүү боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж тус үйлдвэрийн нээлтийг хийжээ. Энэхүү үйлдвэр нь хоногт 4-12 тонн ингэний сүүг хуурайшуулах болон шингэн боловсруулалт хийх хүчин чадалтай бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн загвар ингэний ферм, ногоон тэжээлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний ложистикийн сүлжээтэй цогцоороо байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд улсын хэмжээнд ингэний сүү боловсруулах анхдагч үйлдвэр болж буйгаараа түүхэн чухал ач холбогдолтой.
Kalorifer Sobası odun, kömür, pelet gibi yakıtlarla çalışan ve ısıtma işlevi gören bir soba türüdür. Kalorifer Sobası içindeki yakıtın yanmasıyla oluşan ısıyı doğrudan çevresine yayar ve aynı zamanda suyun ısınmasını sağlar.