Марк Зукербергийн хөрөнгийн хэмжээ 206.2 тэрбум долларт хүрчээ

Марк Зукербергийн нийт хөрөнгийн хэмжээ 206.2 тэрбум ам.доллар хүрээд байна

“Meta” компанийн хувьцааны ханшийн гэнэтийн өсөлтөөс  Марк Зукерберг Жефф Безосыг гүйцэж, дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад  анх удаагаа хоёрдугаарт бичигдэж эхэллээ.

“MetaVerse” нь сүүлийн саруудад үр өгөөжөө хүртээж эхэлснээр Марк Зукербергийн нийт хөрөнгийн хэмжээг 206.2 тэрбум ам.доллар хүргэжээ.

Хэдийгээр өсөлтийг тэргүүлэх гэж буй ч  “Tesla”-ийн Илон Маскийн хөрөнгөтэй харьцуулахад бараг 50 тэрбум ам.доллароор бага байгаа юм.

“Meta” энэ оны II улиралд шинжээчдийн төсөөллөөс давсан борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнаж, мөн хиймэл оюунт чатботуудад зориулагдсан их хэлний модельд төвлөрч ажиллахаа зарласнаас хойш хувьцааны ханш нь 23 хувиар өсөөд байна.

Улмаар пүрэв гарагт “Meta”-ийн нэгж хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, 582.77 ам.долларт хаагджээ.

70 thoughts on “Марк Зукербергийн хөрөнгийн хэмжээ 206.2 тэрбум долларт хүрчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *