НОБГ-аас томоохон хотхонуудад гамшгийн эрсдлийн үнэлгээг хийжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас оршин суугчдын нягтаршил ихтэй томоохон хотхонуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Тус үнэлгээнд нийслэлийн 9-ээс дээш давхартай, 5-аас доошгүй объекттой томоохон хотхонуудыг хамруулсан.
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хотхоны сууц өмчлөгчдийн холбоодын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг үнэлэх, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэх зорилгоор хийсэн.
Цаашид орон сууцны хорооллын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гамшгийн эрсдэлийн үнэлгээг үе шаттайгаар хийж, иргэд олон нийтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх юм.

One thought on “НОБГ-аас томоохон хотхонуудад гамшгийн эрсдлийн үнэлгээг хийжээ

  1. Remarkable! Its in fact awesome piece of writing, I have got much clear idea concerning from this paragraph.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *