Унгар улсын ЭСЯ, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Бэлхийн аман дахь Хүннүгийн язгууртны булшийн тохижилтын ажлыг хийжээ
2024 оны Аравдугаар сарын 16 -ны өдөр Бэлхийн аман дахь түүхэн дурсгалт газарт Унгар улсын элчин сайдын яамнаас “Атиллагийн багана” буюу хамтарсан экспедицийн малтлагыг мөнхжүүлсэн “Дурсгалын хөшөөг” сүндэрлүүллээ.
Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний язгууртны булш, оршуулга бүхий энэ газарт 1961 онд Унгар -Монголын Археологийн хамтарсан экспедиц анхны малтлага, судалгааг хийж, Хүннүгийн үед холбогдох 10 гаруй булшийг илрүүлсэн бөгөөд уг судалгааны багт Будапешт хотын Зүүн Азийн Урлагийн музейн судлаач доктор Тибор Хорват, Монголын талаас хээрийн шинжилгээний ангийн ахлагч, доктор Н.Сэр-Оджав, археологич Ц.Доржсүрэн, Д.Дорж, Д.Наваан нар оролцож байжээ.
Улаанбаатар хотоос 22 км зайд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннүгийн язгууртны булш нь НТӨ III- НТ I зууны үед холбогдох бөгөөд Бэлхийн ам, сэлбэ голын баруун биед баруун талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, урд талаараа задгай, хойд талаараа шилмүүст ойтой уулийн онь дэвсэг газарт оршдог бүрэн судлагдаагүй дурсгал юм.
Улаанбаатар хотод байрлаж буй Хүннүгийн үеэс олдсон анхны түүх соёлын дурсгал тул ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Дэлхийн өвд бүртгүүлэхээр UNESCO-д хандаад байгаа ажээ.
Muito obrigado!}
pokračovat v tom, abyste vedli ostatní.|Byl jsem velmi šťastný, že jsem objevil tuto webovou stránku. Musím vám poděkovat za váš čas