Өчигдөр явган хүний замаар зорчиж явсан 63 настай иргэнийг согтуу жолооч дайрч амь насыг нь хөнөөжээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн эцсийн 230 дугаар цэцэрлэгийн урд замд  /2024.11.01/ 17 цаг 05 минутын орчимд иргэн С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус мөргөж, улмаар явган хүний замаар зорчиж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Хохирогч Б нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна.

Ослын шалтгаан нөхцөл: Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад, 3,30 хувийн согтолттой гарсан аж.

One thought on “Өчигдөр явган хүний замаар зорчиж явсан 63 настай иргэнийг согтуу жолооч дайрч амь насыг нь хөнөөжээ

  1. Устали от облезшего фасада и вечных ремонтов Закажите монтаж сайдинга у нас и забудьте о проблемах Мы подготовим поверхность утеплим стены и закрепим панели с идеальной геометрией Работаем с высокими этажами и сложными проемами Результат превосходит ожидания Делаем аккуратные стыки и углы Получите скидку на комплекс работ Звоните монтаж сайдинга в Лиде. Монтаж сайдинга выбирают те, кто сравнил предложения в Лиде и понял, что наша цена адекватна качеству, а не завышена за бренд, плюс мы даём реальную гарантию на работы и материалы, что подтверждаем договором, а не пустыми обещаниями на словах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *