Испанийн Барселон дахь Эл Прат нисэх буудалд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, нисэх буудал усанд автжээ

Испанийн Барселон дахь Эл Прат нисэх буудалд орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж хөөрч буух зурвасыг түр хугацаанд хааж, цэвэрлэжээ.

Энэ нь 60 гаруй нислэгийн саатал, цуцлалтыг үүсгэсэн байна. Каталоны бүс нутагт ерөнхийдөө хүчтэй аадар орсон тул нисэх буудлаас гадна авто зам, төмөр замд ч саатал гарсан байна.

Үерийн нөлөө Барселонаас гадна Испанийн өмнөд хэсэгт ч хүрч, хэд хэдэн бүс нутагт гамшгийн улаан түвшний сэрэмжлүүлэг зарласан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *