![](https://zereg.mn/wp-content/uploads/2024/11/FB_IMG_1731305712658.jpg)
Бичил биетнүүд нь микроскопоор харахад дугуй, савханцар хэлбэрээр хөрс, ус, агаарт өргөн тархсан байдаг
Бичил биетний ерөнхий тоо гэдэг нь биологийн хэллэг бөгөөд энэ нь бичил биетнүүдийн тоо хэмжээг илэрхийлдэг ойлголт юм.
Бичил биетнүүд нь микроскопоор томруулж харахад дугуй, савханцар хэлбэр нь харагддаг бөгөөд хөрс, ус, агаар зэрэг орчинд өргөн тархсан байдаг
Жишээлбэл: Хөрсний бичил биетний ерөнхий тоо, ундны усны дахь бичил биетний ерөнхий тоо, агаар дахь бичил биетний ерөнхий тоо гэх мэт. Бичил биетний ерөнхий тоог тодорхойлохдоо бичил биетний тоог тоолох, тухайн бүтээгдэхүүний эрүүл ахуй, орчны бохирдол, тэжээлт орчны гадаргуу болон гүн тарилт хийх тоо хэмжээ болон түүний ургах хурд эзлэхүүнийг хэмжих замаар тооцоолдог. Орчны бохирдол, өөрчлөлтийг хянах, уур амьсгалын өөрчлөлтийг судлахад чухал ач холбогдолтой.
Иймд бичил биетний ерөнхий тоо (ББЕТ) гэдэг нь бичил биетнүүдийн тоо хэмжээг илэрхийлдэг, экосистемийн эрүүл байдлыг харуулдаг чухал ойлголт юм.
Урдчилан сэргийлэлт: Гарын ариун цэврийг дээд зэргээр сахих, тогтмол бактерийн эсрэг савангаар угааж хэвших,мөн өрөө тасалгааны цэвэрлэгээг тогтмол хийж агааржуулалт сэлгэлт хийх, маск тогтмол зүүж хэвших шаардлагатай.
Average Rating