В.Путин Ким Чен Ун нар батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зуралцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгостой хийсэн батлан хамгаалахын гэрээг эцэслэн баталж гарын үсэг зурсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Путин Хойд Солонгост айлчлахад хоёр улс батлан хамгаалахын гэрээ хийж, аль нэг нь довтолгоонд өртсөн тохиолдолд туслахаар болсон.

Кремльээс гэрээг баталсан хэмээн албан ёсны вэбсайт дээрээ нийтэлжээ. Ийнхүү ОХУ хууль болгон баталсан нь хоёр улсын ойртож буй батлан хамгаалахын ажиллагааг баталгаажуулав.

Өмнөд Солонгос, Украин болон барууны орнуудын тагнуулын албаныхан Хойд Солонгосоос ОХУ-руу 10 мянга орчим цэрэг илгээсэн гэж өнгөрсөн 10-р сард мэдээлсэн.

8 thoughts on “В.Путин Ким Чен Ун нар батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зуралцжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *