“Дидди” Комбсын батлан даалтанд гарах гэсэн 4 дэхь удаагийн хүсэлт талаар болов
Нью-Йоркийн холбооны шүүгч Шон “Дидди” Комбсийн шоронгоос батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
Шүүгч “илэрхий баталгаа нотолгоонд” тулгуурлан түүнийг нийгэмд аюултай хүн гэж үзэж, “нийгмийн аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдээгүй” гэж дүгнэсэн байна.
Комбс батлан даалтад гарсан тохиолдолд Манхэттэний тансаг зэрэглэлийн Upper East Side дэх 3 өрөө байр, хувийн хамгаалалтын албаны хяналт дор амьдрах санал гаргасан ч шүүгч “энэ нөхцөл байдал нь нийгэмд аюулгүй байдал хангах хангалттай арга хэмжээ гэж үзэх боломжгүй” гэж шийдвэрлэжээ.
Ийнхүү Комбсийн батлан даалтанд гарах 4 дэхь удаагийн хүсэлт талаар болжээ
