МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны шүүхээс 30 хоногоор саатуулан баривчилсан
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг тус яаманд байхад зөвлөхөөр нь ажиллаж байжээ.
Тэр үед тэрбээр 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх хэрэгт шалгагдаж байжээ.
Тиймээс хуулийн байгууллагаас түүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Вызов нарколога на дом в Казани. Консультация, лечение запоя, детоксикация, капельница и кодирование — анонимно, круглосуточно, по понятной цене. Узнайте стоимость в клинике.
Узнать больше – вызов нарколога на дом