УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардаж байна
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БААСАНЖАРГАЛ: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА
Засгийн газрын өнөөдөр /2025.01.29/-ийн ээлжит хуралдаанаар хаврын морин уралдааныг орон нутгийн удирдлагууд хариуцаж, 12-оос дээш насны хүүхдээр морио унуулж болно гэсэн шийдвэр гаргасан.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Г.Лувсанжамц, О.Саранчулуун нар байр сууриа илэрхийллээ.
📢 УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Хаврын уралдааныг болиулсан нь өв соёлыг устгах гэсэн зүйл огт биш. Өвөл, хавартаа биш зун, намрын дэлгэр цагт уралдаан зохион байгуулах хэрэгтэй гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. Бид өв соёлоо үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гээгүй. Улсын Дээд шүүхийн шийдвэрээ биелүүлэхийг шаардаж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж уг шийдвэрээ цуцлахыг шаардаж нэгдэнэ” гэв.
