Ж.Чинбүрэн: Эмч нар ажлаа шударга хийж байгаа шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх том байгууллага удирдаж байгаа дарга ийм байж болохгүй
Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийг шинээр халдвар авсан, сүрьеэ туссан гэдэг мэдээллийг би хийсэн. Гэтэл үүний араас ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор “Тийм өвчин тусаагүй” гэдэг хариулт өгсөн. Мөн “Оношилж чадсан юм уу” гэж 100 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү.
Би Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв рүү хүсэлт явуулснаар 4 сарын 7-нд
П.Батчулуун эмчийн эмчилгээний тухай албан тоот ирүүлсэн.
Хоёр уушгиндаа сүрьеэгийн халдвартай, тэр халдвар нь цээжний хөндийн дотор хальстай
наалдсан задрах хэмжээнд хүрчихсэн ноцтой байдал үүссэн байна. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Сүрьеэгийн эм ууж байна. Зүрхний шигдээс болж байсан. Зүрхний хэм алдагдалтай, зүрхний дутагдлын C түвшинд байна. Дээрээс нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин хүндэрсэн. Судсанд өөрчлөлт орсон. Стент тавиулсан. Албан тушаалтан, авлагчдыг өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хэвтүүлж болдог. Яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм. Өвчтэй, ядарсан эмчийг дээрэлхээд бараг өвчтэй ч юм уу үгүй ч юм уу гэдэг байдлаар ярьж байна.
Цагдан хорих 461 дүгээр ангид очсон хүнээс хамгийн эхэнд сүрьеэгийн шинжилгээ аваад
сүрьеэтэй байх юм бол ХӨСҮТ-д бүртгүүлдэг. Б.Нандинболор даргаас П.Батчулуун эмчээс
шинжилгээ авсан эсэхийг асуумаар байна.
Жилийн өмнө 23 настай залуу хорих ангиас III эмнэлэгт очоод нас барсан. Тэр залууг үзсэн эмч “Олгой нь задарчихлаа. Хорих ангиас гаргаж эмнэлэгт аваачъя” гэхэд гаргаагүй. Наадмын үеэр бүтэн 5 хоног байлгаж байгаад нас барахаас нь 24 цагийн өмнө эмнэлэгт аваачсан. Олон эрхтний дутагдал болоод олгой нь задарчихсан, хэвлийн гялтан үрэвсчихсэн байсан. Тухайн үед үнэнийг хэлсэн эмчийг нэг сарын өмнө ажлаас нь халсан байна. Эмч нар ажлаа шударга хийж байгаа шүү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх том байгууллага удирдаж байгаа дарга ийм байж болохгүй..

وی ایزوله کوین لورون، یک مکمل پروتئین وی بسیار پیشرفته است که توسط برند ورزشی کوین لورون تولید میشود.
گینر اپتیموم، یک معماری تغذیهای است که برای شرایط بحرانی کمبود وزن طراحی شده است.