Сэлэнгэ аймагт гарсан ойн түймэрийг бүрэн унтраажээ

СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа.

Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11,894 га талбай өртсөн байна.

Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *