Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо

Read Time:45 Second

🔴 Нийслэлийн Засаг даргын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай 2025 оны А/373 тоот захирамжаар Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээг зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглосон.

Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан зуслан ногоон бүсийн айл өрхүүд хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, агаар салхинд гарч, аялал зугаалгаар явахдаа тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж байх, заасан хугацаанд шашны зан үйл хийхгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангаж, болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

10 thoughts on “Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *