Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд ажилтануудтайгаа хуйвалдаж, 478.9 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлж авсан…

Read Time:1 Minute, 28 Second

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтаар олон ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж буйг хэлэв.

Сайд Ж.Чинбүрэн: СЭМҮТ-д иргэнээс АТГ-т гомдол ирүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 24-нийг хүртэл хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:

Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн байна

2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан байсан

Өөрөөр хэлбэл иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн.

Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

СЭМҮТ-д удаан хугацаагаар хэвтэж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудал үүссэн байна. Иймээс одоогийн удирдлагыг нь солих шийдвэр гаргасан. Мэргэжлийн бус томилгоо гэдэг дээр багагүй шүүмжлэл аваад байгаа. Удирдлагын туршлагатай хүн томилоогүйн буруу илэрч байгаа нь энэ. Хамгийн гол нь СЭМҮТ-д ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хүслийг мохоож байна. Урамшууллаа өгдөггүй, дарга нартаа хуваагаад өгчихдөг ийм байж болохгүй. Намайг өөрийн хүнээр сольж байна гэж бодох вий гээд өнөөдөр ямар шалтгаанаар сольж байгаа талаараа хэвлэлийн хурал зарласан юм. Сая түр томилгоо хийлээ. Иймээс хуулийн дагуу эмнэлгийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь хуралдаж дотоодоосоо даргаа томилно. Дараагийн шалгалтуудыг үе шаттай хийнэ” гэв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *