АНУ-ын Засгийн газар Усны Компактыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ

Read Time:1 Minute, 8 Second

АНУ-ын Засгийн газар Усны Компактыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

💧АНУ-ын Засгийн газар гадаад тусламжийн хөтөлбөрүүдээ хянан үнэлэх ажиллагааг эцэслэж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 462 сая ам.долларын дүн бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

💧АНУ-ын Ерөнхийлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гадаад тусламжийн санхүүжилтийг хянан үнэлэх” зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Мянганы сорилтын корпорацаас дэлхийн 47 оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. АНУ-ын Төрийн Департаментээс энэ хугацаанд Монголын Усны Компактын нэн чухал барилга угсралтын ажлууд болон зарим худалдан авалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх онцгой зөвшөөрөл олгосон бөгөөд Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын Засгийн газрын холбогдох дүрэм, журмыг мөрдөхийн зэрэгцээ түр зогсолтоос үүдэн гарах урт, богино хугацааны эрсдэлийг бууруулж, зохистой удирдахаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг авсан юм.

💧АНУ-ын талаас Усны Компактын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн энэхүү шийдвэртэй зэрэгцэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

💧🏗🏢Нийт хөтөлбөрийн хэрэгжилт 2025 оны наймдугаар байдлаар 87 хувьд хүрсэн бөгөөд эдгээр төсөл, үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил болоод хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлэх нэгэн чухал суурийг тавих юм.

Монгол дахь АНУ-ын ЭСЯ

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “АНУ-ын Засгийн газар Усны Компактыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *