Санхүүгийн тогтворгүй үед алт ухаалаг хөрөнгө оруулалт мөн үү?

Read Time:48 Second

Дэлхийн алтны үнэ 4000 ам.долларыг давж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ойролцоогоор гуравны нэгээр өссөн үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагчид улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал дунд илүү аюулгүй хөрөнгө оруулалтын орон зайг эрж хайж байна. Гэвч үнэхээр алт найдвартай “аюулгүй хөрөнгө оруулалт” мөн үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаан сарын өмнө бүх орноос импортлогдох бараанд тариф ногдуулах тухай мэдэгдэлээ зарласнаас хойш дэлхийн эдийн засаг тогтворгүй байдалд орсон. Шинжээчдийн хэлснээр, хөрөнгө оруулагчдыг түгшээж буй өөр нэг хүчин зүйл бол АНУ-ын засгийн газрын түр зогсолт хоёр дахь долоо хоногтоо орсон тул гол эдийн засгийн үзүүлэлтүүдийн мэдээлэл саатаж байгаа явдал юм.

Алтны үнийн өсөлтийн нэг шалтгаан нь хүүгийн түвшинтэй холбоотой таамаглал юм.

Трамп ерөнхийлөгчийн шахалтаар хүү буурах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хүү багасвал бэлэн мөнгөний бодит үнэ цэнэ буурдаг тул алт илүү сонирхолтой хөрөнгө оруулалт болдог.

Энэ үнэт метал нь уламжлалт ёсоор санхүүгийн хямрал болон тогтворгүй байдлын үед итгэлтэй, бодит хөрөнгө гэж тооцогддог гэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *