АНУ-д Hyundai-ийн үйлдвэрт хийсэн баривчилгаа Өмнөд Солонгосчуудын дургүйцлийг төрүүлж байна
🔴АНУ-д Hyundai-ийн үйлдвэрт хийсэн дайралт Өмнөд Солонгосчуудын дургүйцлийг төрүүлэв
Есдүгээр сард холбооны агентууд Hyundai-ийн үйлдвэрлэлийн талбайд дайран орж, 500 гаруй ажилтныг баривчилснаас 300 гаруй нь Өмнөд Солонгосоос ирсэн визний хугацаа хэтэрсэн иргэд байсан.
Одоо бараг 200 орчим саатуулагдагч ICE буюу Америкийн Цагаачлал, гаалийн хяналтын албыг хүний эрх зөрчсөн, хууль бус баривчилгаа хийсэн хэмээн шүүхэд өгхөөр бэлтгэж байна.
Энэхүү ажиллагаа нь Дональд Трампын цагаачлалын эсрэг хатуу бодлогын хүрээнд хийгдсэн бөгөөд энэ нь заримдаа түүний эдийн засгийн зорилготой зөрчилдөж байв.
Уг баривчилгаа нь Өмнөд Солонгосчуудын дунд АНУ-ын талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн бөгөөд тэдний засгийн газар АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах амлалт өгснөөс хэдхэн долоо хоногийн дараа болсон юм.
Эх сурвалж: ABC News
