Улаанбаатарт бага зэргийн цастай, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна

Read Time:1 Minute, 33 Second

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхилан зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

 

2026 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусд нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өчигдөр өдрөөс хүйтний эрч -6 градусаар чангарч -6…-8 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -5…-7 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөр өдрөөс хүйтний эрч -5 градусаар чангарч -8…-10 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Улаанбаатарт бага зэргийн цастай, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *