🔴 Непалын аймшигт үерийн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, уулын гүн дэх мөнх цэвдэг гэссэнээс болсон гэжээ.

Судалгаагаар Лангтанг Лирунг уулын хойд энгэрээс асар том хад, мөсөн голын хэсэг тасарч, оргилоос 1,200 метрийн доор орших хөндий рүү унасан болох нь тогтоогдов. Энэхүү асар их массаар унах цохилтын хүч нь газар хөдлөлт хэмжигч багажинд 5.2 магнитудын газар хөдлөлт гэж тэмдэглэгдэхүйц чичиргээ үүсгэжээ.

Унасан хад, мөс, усны өтгөн холимог голын голдирлыг боож, түр хугацааны байгалийн далан үүсгэсэн байна. Ус асар хурдан хуримтлагдаж, далан цөмрөх үед асар том усны цунами уруудан урсаж, замдаа тааралдсан тосгод, дэд бүтцийг нэгэн агшинд арчин хаяжээ.

2100 он гэхэд гурав дахин үерийн гамшиг сүйрэл нэмэгдэх төлөвтэй гэжээ.
Сүйрэлээс ганц хоногийн дараа Хятадын Төвөд болон Непалын хилийн цэг дээр нуранги болон хөрсний хаягдлаар хашигдсан, хэдэн сая куб метр багтаамжтай шинэ “хаалттай нуур” үүссэн болохыг хиймэл дагуул илрүүлэв.

8 сарын 28-нд уг нуурын хаалт дахин задарч, голын ус аюултай түвшинд хүртэл нэмэгджээ. Энэ мэт нурангиас үүдсэн түр зуурын нуур нь хэдхэн минутад үүсэж, уламжлалт хяналтын системд мэдэгдэх боломж олголгүйгээр задардаг тул уулын бүс нутагт хамгийн аюултай заналхийлэл болдог байна.

Европын сансрын агентлаг ESA болон хиймэл дагуулын сүүлийн үеийн зураглалаас харахад Тришули голын дагуух аялал жуулчлалын Сяпру Беси тосгон болон Хятад-Непалыг холбосон стратеги, эдийн засгийн хамгийн чухал хил болох Гйиронг боомт бүрэн сүйтгэгдсэн нь батлагдав. Усны асар их урсгал хохирогчдын цогцсыг 240 гаруй километрийн цаана орших Энэтхэгийн хилийн дагуух мужууд руу хүртэл урсгажээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч одоогоор амь үрэгдэгсдийн тоо 900 давж, 3,900 гаруй хүн ор сураггүй болоод байна.