Хятадад салатны навчийг будаж хүнсэнд хэрэглэж байсан нь илэрчээ
Хятадад “будсан салатны навч” илэрч, хүнсний аюулгүй байдлын асуудал дахин олныг цочроожээ
Хятадад хүнсний аюулгүй байдалтай холбоотой бас нэгэн дуулиант хэрэг гарчээ. Саяхан л “хорт хавдар үүсгэгч байцаа” гэх асуудал шуугиан тарьж байсан бол энэ удаа “будсан салатны навч” гэх хэрэг ил болсон байна.
Тодруулбал, хуучирч шарласан салатны навчийг үйлдвэрийн зориулалттай будаг төст химийн бодисоор ногоон өнгөтэй болгож, шинэхэн мэт харагдуулан худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн аж.
Өөрөөр хэлбэл, удаан хадгалагдаж өнгө нь муудсан ногоог химийн бодисонд дүрж, яг саяхан хураасан шинэхэн ногоо мэт болгож хэрэглэгчдэд худалдаалсан байна.
Ийм төрлийн бодис агуулсан ногоог хүн мэдэлгүйгээр хэрэглэвэл эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй.
Хятадад “хорт хавдар үүсгэгч формальдигедтэй байцаа”, “будсан салатны навч” зэрэг хүнсний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд дараалан гарч байгаа нь хэрэглэгчдийн санаа зовнилыг улам нэмэгдүүлж байна.
Солонгосын хүнсний мэргэжилтнүүд хүнсний ногоо худалдаж авахдаа өнгө нь хэт тод, ер бусын ногоон эсвэл хэт гялалзсан харагдаж байгаа эсэхийг анхаарч, сэжигтэй бүтээгдэхүүнээс зайлсхийхийг зөвлөж байна.
