СОЛОНГОС ЗАГВАРЫН ХАЯГИЙН СИСТЕМИЙГ МОНГОЛД НЭВТЭРҮҮЛНЭ
БНСУ Монгол Улсад гудамжны нэр, барилгын дугаарт суурилсан хаягийн шинэ систем нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Уг төсөл 2029 он хүртэл хэрэгжих бөгөөд нийт 11 тэрбум воны буюу ойролцоогоор 8.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй аж.
Төслийг эхний ээлжид Улаанбаатарын Чингэлтэй дүүргийн гэр хорооллын Нарлаг 24-р гудамжнаас эхлүүлнэ. Солонгосын загвараар гудамжны нэрийн тэмдэг, барилгын дугаар байршуулж, 20 метр тутамд дугаар олгох зарчим хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн уламжлалт гудамжны хаяггүй гэр, газар, барилгыг тодорхойлох байршлын кодын систем нэвтрүүлэнэ.
Шинэ хаягийн систем нь
төрийн цахим үйлчилгээ, түргэн тусламж, аврах ажиллагаанд, хүргэлт, ложистикт, гамшгийн үеийн аюулгүй байдалд ашиглахад хялбаршуулна.
Солонгосын тал Монгол дахь төслийг амжилттай хэрэгжүүлбэл цаашид Төв Ази болон Африкийн бусад оронд энэ туршлагаа нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, гэр хорооллын “хаяггүй” асуудлыг шийдвэрлэхэд Солонгосын туршлагыг ашиглах томоохон төсөл эхэлж буй ажээ.
