Аргентины эрүүл мэндийн сайд танил талаа түрүүлж вакцинжуулсаны улмаас огцорчээ

Read Time:1 Minute, 2 Second

Өмнөд Америкийн Аргентин улс нь ОХУ-ын бүтээсэн Спутник V вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн бол энэ долоо хоногт 70-аас дээш настнуудыг хамруулж эхэлсэн юм.

Лхагва гарагийн байдлаар Аргентин улс 250,000 хүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийгээд байжээ. Гэхдээ вакцины нийлүүлэлт анх төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан түрүүлж вакцинжуулалтад хамрагдах вий гэсэн болгоомжлол тус улсын нийгэмд үүсээд байгаа.

Өчигдөр Аргентины эрүүл мэндийн сайд Хинес Гонзалез Гарсиа танил талаа түрүүлж вакцинжуулалтад хамруулсан гэх дуулианы улмаас огцорсон байна.

Тэрбээр өөрийг нь мэдээгүй байхад процедурын алдаанаас болж ийм хэрэг гарсныг огцрох өргөдөлдөө тайлбарлажээ.

Нийт 10 хүн журмаас гадуур түрүүлж вакцин хийлгэсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр тарсны дараа Баасан гарагт Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандез эрүүл мэндийн сайдаа сайн дураар огцрохыг шаардсан байна.

Журам зөрчиж вакцин хийлгэсэн хүмүүсийн дотор Аргентины нэрт сэтгүүлч Хорасио Вербицки байгаа юм. Тэрбээр саяхан радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би хуучны анд Хинес Гонзалез Гарсиатай утсаар ярихад тэр надад Посадас эмнэлэгт очиж вакцин хийлгэх зөвшөөрөл өгсөн” гэж ярьсан нь Аргентины иргэдийг бухимдуулжээ.

45 сая орчим хүн амтай Аргентин улсад өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 51,000 орчим хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuterst

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2,464 thoughts on “Аргентины эрүүл мэндийн сайд танил талаа түрүүлж вакцинжуулсаны улмаас огцорчээ