
Хуурамч Лабубу-г худалдаж авахгүй байхыг Британийн Хэрэглэгчдийн стандард хангах төв сануулжээ
🔴Тавдугаар сард Pop Mart компанийн Лабубу хүүхэлдэйг Их Британийн бүх дэлгүүрт түр хугацаагаар худалдаалахыг зогсоосноо зарласан.
Учир нь олон хүн цугларч эмх замбараагүй байдал үүсгэх, зодоон гарах тохиолдлууд гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес орчмын хэсэг хулгайч нэгэн дэлгүүрт нэвтэрч, хэдэн мянган ам.долларын үнэ бүхий бараа хулгайлсан байна.
Хонконгийн зураач Kasing Lung-ийн зохиож, Хятадын Pop Mart компанийн үйлдвэрлэдэг жинхэнэ Лабубу тоглоом нь гар нь далий хэмжээтэй, туулайн биетэй, шидтэн шиг царайтай, хурц 9 тоотой шүдтэй ажээ. Мөн Pop Mart-ын голограм наалт, компанийн вэбсайтад холбох QR код, хөлний нэг хэсэгт байрлах UV тамгатай байх ёстойг хэрэглэгчдийн стандарт хангадаг байгууллага CTSI вэбсайтдаа анхааруулжээ.
Эрэлт нь ихэссэнээс жинхэнэ Лабубунуудыг худалдаж авахад хэцүү бөгөөд энэхүү тоглоомын эрэлт хэрэгцээ нь хуурамч бүтээгдэхүүний хөөсөрлийг бий болгосон. Олонх нь хүүхдийн бие махбодод аюултай гэж Британий Chartered Trading Standards Institute (CTSI) мэдээлжээ.
CTSI өөрийн вэбсайтдаа “яаралтай” гэж тодотгон гаргасан сэрэмжлүүлэгтээ: “Хуурамч Лабубу хүүхэлдэй чанаргүй хийгдсэн, аюултай. Олонх нь нүд, гар, хөл зэрэг жижиг, салдаг эд анги агуулдаг тул ховхорч унан бага насны хүүхдийн амьсгал боогдуулах ноцтой эрсдэлтэй. Мөн хүүхдийн нүдэнд аюултай хэт тод өнгө, сул муу оёдол, ил задгай дүүргэгч материал нь багтраа өвчний аюулыг нэмэгдүүлдэг” гэжээ. Мөн “Аюулгүй байдлын зөвшөөрөгдсөн шалгалт хийгдээгүй тул хар тугалга, хор хөнөөлтэй будгийн нэгдэл, хориотой хуванцар зэргийг агуулах магадлалтай” хэмээн нэмж анхааруулсан байна.
Өнгөрсөн сард CNN Хятадад үйлдвэрлэж буй “Lafufu” нэртэй хямд хуулбаруудын тухай мэдээлэхдээ, Хятадын гаалийн алба зөвхөн зургаадугаар сараас хойш экспортод зориулагдсан олон мянган ширхгийг хураасан гэжээ.
Эх сурвалж CNN news
Perpa Kameram | Güvenlik Kameraları güvenlik kamerası, gizli kamera, kamera sistemleri, güvenlik sistemleri
I just like the helpful information you provide in your articles