Барселона клубын хуучин ерөнхийлөгч Бартомеуг баривчилжээ

Испанийн алдарт Барселона клубын Камп Ноу цэнгэлдэхд Даваа гарагт нэгжлэг хийж, ерөнхийлөгч асан Хосеф Бартомеу болон өмнөх удирдлагын дөрвөн хүнийг баривчилжээ. Энэхүү баривчилгаа нь өнгөрсөн жил клубын удирдлагууд өөрсдийн тамирчид, өмнө нь клубт тоглож байсан тоглогчдыг гутаан доромжлох компанит ажил явуулсан гэх хэргээс улбаатай юм. Тоглогчдоо цахимаар гутааж, сошиал орчинд сөрөг сэтгэгдэл бичүүлэх гэж өндөр үнэтэй компани хөлсөлдөг гэх хэргийг Барселона клубын зүгээс няцаасан билээ.

Барселона клубын удирдлагууд 2017-2018 оны улиралд сошиал медиагаа хөгжүүлэхээр 1 сая еврогоор “I3 Venturies” гэх IT консултант компани хөлсөлсөн билээ. Гэтэл 2020 онд хөлсөлсөн компани нь клубын ерөнхийлөгч Хосе Бартомеугийн удирдлагат саад болж байгаа гэгдэх Пеп Гуардиола, Шави, Жерард Пике, Лионел Месси гэх тамирчдыг нийтийн сүлжээгээр харлуулах, нэр хүндийг нь унагаах “тролл” буюу хуурамч хаягуудыг үүсгэн ажиллуулж байжээ.

Клубын зүгээс эдгээр хэргийг үгүйсгэсэн ч үүнээс улбаалан өнгөрсөн жил клубын удирдах зөвлөлийн зургаан захирал ажлаа өгч, огцорсон билээ. Каталаны цагдаагийн газрын мөрдлөг үргэлжилж байгаа бөгөөд клубын хуучин удирдлагуудыг их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчлаад байна.

One thought on “Барселона клубын хуучин ерөнхийлөгч Бартомеуг баривчилжээ

  1. Upgrade your working day with keen focus. Add a few strike down of cbd gummy to your coffee bean to feel CBD for stress spell smooth out KO’d caffein heebie-jeebies. This CBD java compounding surrender politic energy that keeps you generative. devoid from additive, our constitutional CBD oil and CBD drops go houseclean patronise for busybodied professionals. replacement to natural CBD energy, research our CBD store, grease one’s palms garish CBD without compromising quality, and go every aurora sense poise and concentre with CBD!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *