25 настай эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Мали улсын 25 настай иргэн нэг жирэмслэлтээр есөн хүүхэд төрүүлжээ. 

Нэг жирэмслэлтээр есөн ихэр хүүхэд төрүүлэх нь нэн ховор үзэгдэл бөгөөд ихэнх тохиолдолд нярайнууд эндэх өндөр эрсдэлтэй байдаг аж. 

1971 онд Австралид, 1999 онд Малайзд есөн ихэр төрүүлсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн ч аль алинд нь нярайнууд бүгд эндэж байжээ. 

Өрнөд Африкийн буурай улс болох Малигийн эмнэлгүүд 25 настай Халима Сиссе бүсгүйг долоон ихэр хүүхэд тээж байна гэж үзжээ. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд Мали улсын засгийн газар бүсгүйд тусламж үзүүлэн, түүнийг гуравдугаар сарын 30-нд эрүүл мэндийн тогтолцоо нь сайн Марокко улс руу илгээн, хяналтад оруулжээ. 

Ихрүүдийн аав “Бурхан бидэнд ийм сайхан хүүхдүүдийг заяалаа. Хүн бүхэн над руу залгаж баяр хүргэлээ. Мали улсын маань ерөнхийлөгч хүртэл залгаж баяр хүргэсэн. Маш их баярлалаа. Би аз жаргалаар бялхаж байна. Эхнэр, таван охин, дөрвөн охид маань эрүүл энх, сайн байна” гэж ярьжээ. 

Эх, есөн ихрүүдийн хамт ирэх долоо хоногт эмнэлгээс гарч, гэрлүүгээ буцах юм байна. 

3 thoughts on “25 настай эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

  1. Ketika saya awalnya berkomentar saya mencentang kotak -Beri tahu saya ketika umpan balik baru ditambahkan- dan sekarang setiap kali sebuah tanggapan ditambahkan saya menerima empat email dengan komentar yang identik. Apakah ada cara Anda dapat menghapus saya dari layanan itu? Terima kasih!

  2. If you are going for most excellent contents like I do, only visit this website every day because it presents quality contents, thanks

  3. Wah! Blog ini terlihat tepat seperti blog lama saya! Topiknya sangat berbeda tetapi memiliki tata letak dan desain yang hampir sama. Pilihan warna yang luar biasa!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *