Хятадын “Синовак” вакциныг ДЭМБ-аас бүртгэж авлаа

Read Time:53 Second

Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн Ковид-19-ийн эсрэг вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ олгожээ. Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна.

Тавдугаар сард Хятадын төрийн өмчит “Sinopharm” үйлдвэрийн вакциныг ДЭМБ бүртгэж байв. Харин “Sinovac”-ийн хувьд Хятадын хувийн хэвшлийн компани юм. Ийнхүү дахин нэг вакциныг ДЭМБ бүртгэснээр дэлхийн улс орнуудад Covid-19-ийн эсрэг вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрт томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Туршилтын үр дүнгийн хувьд энэхүү вакцин нь халдвар авахаас 50 гаруй хувь сэргийлж, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 100 хувь бууруулдаг нь нотлогдсон байна. Энэ вакциныг 18-аас дээш насныханд хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунг тарих ёстой гэжээ.

Одоогоор “Sinovac”-ийн вакциныг Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг дэлхийн 25 улс ашиглаж байгаа ба тус компани нь нийт 600 гаруй сая тун вакцин үйлдвэрлэж дотооддоо болон гадаадын улс орнуудад нийлүүлснээс 430 гаруй сая нь хэрэглээнд орсон гэв. “Sinovac”-ийн вакцины гол давуу бол ердийн хөргөгчинд буюу 2-8 хэмийн температурт хадгалж, тээвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

68 thoughts on “Хятадын “Синовак” вакциныг ДЭМБ-аас бүртгэж авлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *