Аймшигт Есдүгээр сарын 11-ний халдлагын сэжигтнүүдийн шүүх хурал ирэх жилд болно 

Read Time:1 Minute, 0 Second

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр болсон террорист халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй таван этгээдийн шүүх хурал ирэх 2022 онд болно гэж ВВС мэдээллээ. 

Тэдгээр таван хүний дунд Пакистаны иргэн Халид Шейх Мохаммед байгаа юм. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхгийг онгоцоор мөргөн нураасан алан хядах ажиллагааны гол буруутан гэж үздэг.
Халид Шейх Мохаммедыг 2003 онд Пакистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчлан, Тагнуулын төв газрын нууц шоронгуудын нэгд 3.5 жил хорьж, хэрцгий аргаар байцааж байсан гэх бөгөөд 2006 онд Гуантанамо руу шилжүүлсэн юм.
Есдүгээр сарын 11-ний халдлага гарснаас хойш өдгөө 20 жил өнгөрчээ. Хорин жилийн өмнөх “Аль-Каида” бүлэглэл зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булаан авсан бөгөөд тэдгээрийн хоёр нь Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг, нөгөө нь Пентагоны байрыг мөргөсөн. Харин дөрөв дэх онгоцны зорчигчид босогчдын эсрэг тэмцсэний дараа Пенсильвани муж улс дахь нэгэн талбайд сүйрсэн юм.
Эдгээр халдлагын улмаас оффисын ажилтнууд, цагдаа нар, Нью-Йорк хотын гал сөнөөгчид тэргүүтэй 3000 орчим хүн амиа алдсаны зэрэгцээ олон мянган хүн хүнд шархадсан билээ.
Эх сурвалж: Sputnik

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

104 thoughts on “Аймшигт Есдүгээр сарын 11-ний халдлагын сэжигтнүүдийн шүүх хурал ирэх жилд болно 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *