Б.Пүрэвдорж: Гэртээ угаалгын машинтай байлаа гээд хүүхдийн мөнгө олгохгүй байж болохгүй

Read Time:36 Second

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг ялгавартай өгч буйг шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлт иргэдээс их тавьж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрчээ. Тэгээд асуудлыг шийдэхдээ танил тал харж, дам дамдаа таньдаг, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болжээ. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрлээ. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ” гэлээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

99 thoughts on “Б.Пүрэвдорж: Гэртээ угаалгын машинтай байлаа гээд хүүхдийн мөнгө олгохгүй байж болохгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *